Нэр томьёоны сангаас монгол үг хайх бол MN-ENG тохиргоог хийн, кирилээр бичиж хайна. Англи хэл дээр үг хайх бол ENG-MN хувилбарлуу шилжиж үгийн хайлтыг латин үсгээр бичиж хайна. Үг хайхдаа нэг үгээр болон холбоо үгээр хайж болох ба танд холбогдох нэр томьёоны боломжит хувилбаруудыг сан автоматаар санал болгоно.
Таны хайсан үгийн утга англи, зарим тохиолдолд орос нэр томьёоны оноолтууд гарч ирнэ. Баруун буланд нэр томьёоны холбогдох зургийн илэрч гарч ирэх бөгөөд зурган дээр дарахад томорч харагдана. “Дэлгэрэнгүй” дээр дарахад нэр томьёоны холбогдох мэдээллүүдийг харах боломжтой.
Хэрэв таны хайсан үр дүн гарахгүй тохиолдолд та “Шинэ үг нэмэх” гэсэн хэсэгт шилжиж, загварт тохирох мэдээллийг бөглөн хувь нэмрээ оруулж болно. Бид таны санал болгосон нэр томьёог хянаж үзээд сан нэмэх юм.
Баярлалаа.