УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НЭР ТОМЬЁОНЫ СУДАЛГАА

Hydraulic structures terminology study

A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Experimental water shed


урсцын судалгааны станци


стоковая станция

Усны балансын бүх үзүүлэлтүүд, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлүүдэд иж бүрэн ажиглалт явуулах усны горимын хүчин зүйлийн мэргэжлийн станци.

Эх сурвалж: Н. Чагнаа “Усны аж ахуйн нэр томьёоны тайлбар толь” УБ 2006 х.262

Нэмэлт тайлбар

Судалж буй муж нутгийг төлөөлж чадахуйц ус хурамжийн бэсрэг талбайнууд (хэдэн зуун ам км хүртэл талбайтай) болон урсцын талбайнууд нь урсцын судалгааны станцийн түшиц газар байна. Урсцын судалгааны станци дээр цасны болон борооны усны урсцаас гадна, цаг уурын үзүүлэлтүүд; ус, хөрсний гадаргаас дэгдэх ууршилт, хөрсний чийгшил, хөрс-ул хөрсний усны горим зэрэгт ажиглалт явуулна. Мөн эх газрын усны горимын ерөнхий зүй тогтлыг илрүүлэхийн зэрэгцээ, агротехникийн арга хэмжээ болон ойн бүрхэвчээс усны урсац, газрын.элэгдэл, өгөршлийн явц, аадрын болон шар усны үер үүсэх онцлог зэрэгт үзүүлж буй нөлөөллийг судална.

Эх сурвалж: Н. Чагнаа “Усны аж ахуйн нэр томьёоны тайлбар толь” УБ 2006 х.262

Experimental water shed


урсацын талбай


стоковая плошадка

Гадаргын урсац тодорхойлохын тулд налуу газрын тодорхой хэсгийг далан- гөвөнгөөр хязгаарлан, ус цуглуулах, урсгах, хэмжих хэрэгслээр төхөөрөмжилсөн талбай.

Эх сурвалж: Н. Чагнаа “Усны аж ахуйн нэр томьёоны тайлбар толь” УБ 2006 х.263

Зураг