УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НЭР ТОМЬЁОНЫ СУДАЛГАА

Hydraulic structures terminology study

A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Hydropower unit of pump storage plant


ус хураамжийн цахилгаан станцийн агрегат


агрегат гидроаккумулирующей электростанции

Турбины горимын үед усны эрчим хүчийг цахилгаан эрчим хүчинд, насосны горимын үед цахилгаан эрчим хүчийг усны потенциал эрчим хүчинд хувиргах төхөөрөмж.

Эх сурвалж: Н. Чагнаа “Усны аж ахуйн нэр томьёоны тайлбар толь” УБ., 2006 х.303

Нэмэлт тайлбар

Зарчмын 3 схем хэрэглэгддэг. Үүнд: I схем- насос, мотор- генератор болон турбин гэсэн дарааллаар бүгд нэг гол дээр байрлана. Зарим тохиолдолд дээрхээс гадна холбоос болон эхлэлийн турбинтэй байна. II схем- насос-турбин (урвуу турбин) болон мотор- генератор гэсэн дарааллаар хамтдаа нэг гол дээр байрлана. III схем- турбин-генератор ба насос-хөдөлгүүр тус бүр агрегат болж салангид байрлана.

Эх сурвалж: Н. Чагнаа “Усны аж ахуйн нэр томьёоны тайлбар толь” УБ., 2006 х.303
Зураг