услалтын гол суваг
магистральный оросительный канал
Услалтын системийг эх үүсвэртэй нь холбож, усалгаатай талбайд бүхэлд нь хүрэлцэхүйц хэмжээний ус дөхүүлэх зориулалтын үндсэн том суваг.
Эх сурвалж: Н. Чагнаа “Усны аж ахуйн нэр томьёоны тайлбар толь” УБ., 2006 х.334Гол суваг нь ажлын ба ажлын бус гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Усалгаанд ашиглах усны эх үүсвэрээс анхны хуваарилах суваг хүртэлхийг ажлын бус, хуваарилах сувгуудад ус түгээж буйг ажлын хэсэг гэнэ.
Эх сурвалж: Н. Чагнаа “Усны аж ахуйн нэр томьёоны тайлбар толь” УБ., 2006 х.334