холбох барилга
сопрягающее сооружение
1. Сувгийн гулдрилын огцом уналттай хэсэг (дам урсгуур, түргэн урсгуур), өндөршлийн ихээхэн ялгаатай байралсан хоёр тогтоол усыг хооронд нь холбох газар (дам урсгуур, дөндийлсөн дам урсгуур, түргэн урсгуур), илүүдэл ус хаях цэг зэрэгт усны түвшингүүдийг төвөг багатай холбоход байгуулдаг гидротехникийн барилга байгууламж. 2. Бетонон болон шороон байгууламжийг (далан, хана зэргийг) хооронд нь сайтар нийлүүлэх зориулалтын байгууламж.
Эх сурвалж: Н. Чагнаа “Усны аж ахуйн нэр томьёоны тайлбар толь” УБ 2006 х.408