ус хүлээн авах байгууламж
водоприёмник
1. Урсгал буюу тогтоол уснаас дөхүүлэх шугаманд ус өгөх зориулалттай, ус татамжийн байгууламжийн нэг хэсэг. 2. Эгшээлтийн талбайгаас (хатаалтын талбайгаас) илүүдэл ус зайлуулах, эсвэл ямар нэгэн газраас хаягдал ус холдуулахад тэдгээрийг хүлээн авах боломжтой гол горхи, нуур цөөрөм, мөн хонхор хотос, ус сайн нэвчүүлдэг ул хөрс.
Эх сурвалж: Н. Чагнаа “Усны аж ахуйн нэр томьёоны тайлбар толь” УБ., 2006 х.306