bridge
мост
Гол мөрөн, суваг шуудуу, жалга сайр, гуу хавиал гэх мэтийн аливаа саадыг гэтлэх зориулалттай байгууламж.
Эх сурвалж: Н.Чагнаа "Усны аж ахуйн нэр томьёоны тайлбар толь" УБ., 2006, х.101Гүүр нь даацын хэсгүүд болон тулгууруудаас бүодэнэ. Гүүрийг зориулалт, хийц зохиомж, материалаар нь тус тус ялган үздэг. Үүнд: а. зориулалтаар нь: - явган хүний, машин замын, төмөр замын, ус өнгөрүүлэлтийн гүүр б. хийц зохиомжоор нь: - хөвүүр гүүр, салгаж угсардаг гүүр, гулдмайн гүүр, нуман гүүр, жааз хэлбэрийн гүүр, дүүжин гүүр, холимог хийцийн гүүр в. материалаар нь: - төмөр бетон гуүр, төмөр гүүр, модон гүүр гэх мэт.
Эх сурвалж: Н.Чагнаа "Усны аж ахуйн нэр томьёоны тайлбар толь" УБ., 2006, х.101