drop
перепад
Усны өөр өөр түвшинг холбохын тулд нэг буюу хэд хэдэн шатлал хэлбэрээр байгуулсан усны барилга.
Эх сурвалж: Н. Чагнаа “Усны аж ахуйн нэр томьёоны тайлбар толь” УБ., 2006 х.108Сувгийн дагуух газрын гадарга цочмог доошлох, хиймэл нуурын боомтоор илүүдэл ус хаях, усан цахилгаан станцийн турбины ажиллагааг зогсоох тохиолдлуудад дам урсгуур хэрэглэнэ. Хийцээр нь шаталсан, налуу (түргэн урсгуур), дөндийлсөн дам урсгуур гэж ялган үздэг.
Эх сурвалж: Н. Чагнаа “Усны аж ахуйн нэр томьёоны тайлбар толь” УБ., 2006 х.108