УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НЭР ТОМЬЁОНЫ СУДАЛГАА

Hydraulic structures terminology study

тариалангийн талбай хамгаалах ойн зурвас


forest shelter belt


лесная полезащитная полоса

Ээлжлэн тариалалтын талбай, жимсний модны цэцэрлэг, усны суваг шуудуу болон бусад эдэлбэрийн хилийг дагуулан нэг, хоёр ба түүнээс дээш эгнээгээр суулгасан таримал модон төгөл.

Эх сурвалж: Н. Чагнаа “Усны аж ахуйн нэр томьёоны тайлбар толь” УБ., 2006 х.203

Нэмэлт тайлбар

Хуурай салхи, ган, хөрсний эвдрэл зэргээс урьдчилан сэргийлэх, улмаар говь хээрийн болон ойт хээрийн бүсийн хөдөө аж ахуйн таримлын ургацыг нэмэгдүүлэх зорилгоор ойн зурвас тарьж ургуулдаг.

Эх сурвалж: Н. Чагнаа “Усны аж ахуйн нэр томьёоны тайлбар толь” УБ., 2006 х.203
Зураг